Х.Ганболдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

2017 оны 1 сарын 23
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, салбар бүрт амжилттай ажилласан хүмүүсийг шагнаж, урамшуулсан билээ. 
Улмаар ХБК-ийн Циркийн багш Хишигтийн Ганболдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг  БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гардуулав. Х.Ганболд нь тус салбарт 30 гаруй жил ажиллаж, монголын циркийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд нийт 50 гаруй мэргэжлийн циркийн жүжигчин  бэлтгэжээ. Эдүгээ түүний шавь нар тив, дэлхийд алдраа дурсган, салбартаа амжилттай ажиллаж байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40225
0 эможи
keyboard_arrow_up