Орон нутгийн ЕБС-ийн сурагчид амрахгүй, хотын сургуулиуд амарна

2017 оны 1 сарын 17

БСШУСЯ-наас сурагчдын амралтыг энэ сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийнхээ талаар дөнгөж сая тус яамнаас Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран мэдээлэл хийлээ.

 

Тэгвэл сурагчдын амралтыг сунгах шийдвэр зөвхөн нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад хамаатай юм байна. Харин хөдөө орон нутгийн сурагчдын амралтыг сунгаагүй тул хуваарийн дагуу хичээллэх ажээ.

 Завхан, Ховд аймгийн ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгахаар болжээ. 

Ийн ялгаатай шийдвэр гарсанд Завхан, Ховд аймгуудаас сурагчдын амралтыг сунгах асуудлаар БСШУСЯ-нд хүсэлт ирүүлсэн байна. Уг хүсэлтийг нь харгалзан үзэж, Завхан, Ховд аймгийн ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгахаар болжээ. 

БСШУСЯ-ны зүгээс мэргэжлийн байгууллагын санал, ид хүйтрэл, ханиад томуу зэргээс шалтгаалан нийслэлийн ЕБС-ын сурагчдын амралтыг сунгахаар шийдвэрлэсэн байна. Мөн ирэх долоо хоногт төвийн нутгаар цаг агаар эрс хүйтрэх төлөвтэй байгаатай холбогдуулаад дээрх шийдвэрийг гаргасан аж.

Энэ талаар БСШУСЯ-ны  Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар "Амралт сунгаснаас болж зуны амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй. Амралтын зөрүү долоо хоногийг гуравдугаар улирлын амралтаас хасах боломжтой.Энэ талаар дахин хуралдаж шийдвэрлэнэ" гэв.

2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРАГЧДЫН АМРАЛТЫН ХУВААРЬ 

Анги 1-р улирал 2-р улирал 3-р улирал 4-р улирал
Нийслэлийн сурагчид
Бага I-II анги 1 долоо хоног:
XI/03-09
3 долоо хоног:
XII/29-I/18
2 долоо хоног:
III/23-IV/05
V/25-наас
III-V анги VI/01-нээс
Дунд VI-IX анги 2 долоо хоног:
I/05-I/18
VI/08-наас
Ахлах X-XII анги
Аймаг, сум, тосгон, багийн сурагчид
Бага I-II анги 1 долоо хоног:
XI/03-09
2 долоо хоног:
XII/29-I/11
2 долоо хоног:
III/23-IV/05
эсвэл
III/16-29
V/25-наас
III-V анги VI/01-нээс
Дунд VI-IX анги 1 долоо хоног:
I/05-I/11
VI/08-наас
Ахлах X-XII анги
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40041
0 эможи
keyboard_arrow_up