Сурагчдын амралтыг сунгах шийдвэр зөвхөн нийслэлийн ЕБС-дад хамаатай
2017 оны 1 сарын 17
БСШУСЯ-наас сурагчдын амралтыг энэ сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийнхээ талаар дөнгөж сая тус яамнаас Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран мэдээлэл хийлээ.
Тэгвэл сурагчдын амралтыг сунгах шийдвэр зөвхөн нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад хамаатай юм байна. Харин хөдөө орон нутгийн сурагчдын амралтыг сунгаагүй тул хуваарийн дагуу хичээллэх ажээ.
БСШУСЯ-ны зүгээс мэргэжлийн байгууллагын санал, ид хүйтрэл, ханиад томуу зэргээс шалтгаалан нийслэлийн ЕБС-ын сурагчдын амралтыг сунгахаар шийдвэрлэсэн байна. Мөн ирэх долоо хоногт төвийн нутгаар цаг агаар эрс хүйтрэх төлөвтэй байгаатай холбогдуулаад дээрх шийдвэрийг гаргасан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40035
0 эможи