БСШУСЯ-ны удирдлагууд Үндсэн хуулийг батлалцсан депутатуудад хүндэтгэл үзүүлэв
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан БСШУСЯ-ны удирдлагууд салбарын депутатуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ өдөр МУГТ, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат, Р.Барсболд Л.Дашням Ч.Пүрэвдорж Б.Энхтуяа нарын 20 гаруй ахмад депутатыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Депутатуудын зүгээс салбарын удирдлагууд хүндэтгэн, хүлээн авч буйд талархаж байгаагаа илэрхийлэв.
Тэд салбарынхаа үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ багш, тамирчин, эрдэмтэн, докторуудын төлөөлөл болж салбартаа хийж, бүтээсэн зүйлтэй байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, цаашдын ажил үйлст өндөр амжилт хүссэн юм. Дашрамд дурдахад, шинэ Үндсэн хуулийг Ардын хурлын 400 гаруй депутат оролцон баталж, Монгол Улсын тухайн үеийн нийт хүн амын 75 орчим хувийг хамарсан хэлэлцүүлэг хийж, олон олон санал авч тусгаж баталгаажуулжээ. Иймээс шинэ Үндсэн хууль нь Монголын ард түмний оюун санаанд тулгуурлан, тэдний хүсэл эрмэлзлийг шингээсэн, улсын хөгжлийн суурь, эх хууль болсон юм.