Харвардын их сургуулийн гэрэл зургийн ангид үнэ төлбөргүй сурах боломж

2017 оны 1 сарын 16

Гэрэл зураг сонирхогч, зураг авах хүсэлтэй хэнд бүхэнд дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудыг тэргүүлдэг Харвардын их сургуулийн оюутан болох боломж  бүрджээ. Тодруулбал, Харвардын их сургуулиас гэрэл зургийн ангийн Аллисоны хөтөлбөрөө цахимаар үнэ төлбөргүй явуулахаар болсон тухайгаа мэдэгдсэн байна. Үүний тулд танаас ямар нэгэн төлбөр, сургалтын бүртгэл шаардагдахгүй. Нийт 12 модулийн хичээл үзэж судлан, 13 дахь модуль дээр төгсөлтийн шалгалт өгснөөр Харвардын их сургуулийн хичээлийг үзэж судалж дуусах юм байна. Хичээлийн хөтөлбөрт дижитал камерын хэрэглээ, хистограм унших, гэрэл, өнгө тохиргоо, үзэсгэлэн болон түүхэн гэрэл зураг зэрэг ямар зургаас шалтгаалан хэрхэн зураг авах тухай багтсан байна. Үүнээс гадна зургийн аппарат, камер хэрэгсэлтэй хэрхэн харьцах тухай дэлгэрэнгүй хичээл багтжээ.

Харвардын их сургуулийн тус хөтөлбөрт багтан суралцахыг хүсвэл энд дарж Фэйсбүүк, Инстаграм зэрэг өөрийн хүссэн нийгмийн сүлжээний хаягаар нэвтэрч орон хичээлээ судлаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39995
0 эможи
keyboard_arrow_up