Сайхан бичигтэнүүд Төрийн сангийн тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцана

2017 оны 1 сарын 10

“Монцамэ” агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион явуулдаг "Монголын сайхан бичигтэн" улсын уралдаан 20 дахь жилдээ шилдгүүдээ тодрууллаа. Долоон ангилалд явагдсан тус уралдаанд 700 орчим уран бичигтэн өрсөлдөв. Үүнээс үзэхэд жил ирэх тусам Үндэсний бичиг соёлоо дээдлэгч хүүхэд, залуус нэмэгдэж байгаа нь сайшаалтай. 

Оролцогчдын хамгийн ахмад нь Баянгол дүүргийн иргэн, 90 настай С.Жигмэдсүрэн байсан бол хамгийн балчир нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн 4-Г  ангийн сурагч Э.Тэмүүжин, нэгдүгээр сургуулийн 4-Г ангийн сурагч Г.Батмөнх нар байлаа. 

Шилдгийн шилдэг оролцогчоор Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Е.Анужин тодорсон бол тэргүүн байрын эзнээр Сүхбаатар аймгийн Үндэсний лаборатори Нэгдүгээр сургуулийн 12-В ангийн сурагч Ө.Ундармаа, СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 12-О ангийн сурагч Э.Энхзаяа, Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн 12-В ангийн сурагч Ц.Бадамцэцэг нар тодорч  МУИС, МУБИС-д Төрийн сангийн тэтгэлгээр дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхтэй боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39812
0 эможи
keyboard_arrow_up