Оюутны хөнгөлөлттэй зорчих эрхийг хязгаарлана
Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сурагч, оюутнуудын өвлийн амралтын хугацаа харилцан адилгүй байдаг. Гэхдээ ихэвчлэн нэгдүгээр сарын 01-нээс 31-ний хооронд тохиодог тул оюутны “Цахим төлбөрийн карт”-ын хөнгөлөлттэй зорчих эрхийг дээрх хугацаанд хязгаарлахаар болжээ.
НИТХ-ын тогтоолоор батлагдсан “Их, Дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”-ын дагуу оюутнуудад нийтийн тээврийн хөнгөлөлттэй зорчих карт олгодог.
Оюутнууд зөвхөн хичээл сургуульдаа явах хугацаанд болон тухайн чиглэлд энэхүү хөнгөлөлтийг эдэлдэг аж. Мөн амралтын өдөр болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүд, оюутны өвлийн амралтын хугацаанд хөнгөлөлттэй зорчих эрхээ ашиглах боломжгүй байдаг байна.