Бага ангийн сурагчид энэ сарын 29-нөөс амарна

Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ. Шинэ журмын дагуу Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа
- Нийслэлийн сурагчдын:
1 дүгээр улирлын амралт
Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;
2 дугаар улирлын амралт
I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,
VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;
3 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног;
Зуны амралт
I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
- Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын:
1 дүгээр улирлын амралт
Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;
2 дугаар улирлын амралт
I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,
VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;
3 дугаар улирлын дундуур
Цагаан сарын амралт 1 долоо хоног;
3 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;
Зуны амралт
I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.









