БСШУСЯ, МУЗН-тэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

2016 оны 12 сарын 19
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Монголын улаан загалмайн нийгэмлэг” /МУЗН/ хамтран хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах гэрээнд Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурлаа. 

Хамтын ажиллагааны гэрээнд их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага хүүхэд, залуучуудад хүнлэг, энэрэнгүй үзэл төлөвшүүлэх, онцгой байдлын үед өөрийгөө хамгаалах, гамшиг ослоос урдчилан сэргийлэх, бусдад туслах мэдлэг, дадал, чадвар олгох, хүүхэд залуучуудын дунд хүмүүнлэгийн хөдөлгөөнийг өрнүүлэх чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулж, хамтрагч талууд нэгдсэн удирдлага, зохицуулалт, арга зүйгээр хангахаар тусгасан байна.

Талууд хамтын ажиллагааны гэрээг хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөж ажиллах бөгөөд дараах арга хэмжээг онцлон хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд:

  • Монгол улаан загалмайн нийгэмлэгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт “Хүмүүнлэгийн танхим”-ыг байгуулан гэрчилгээжүүлж, тогтвортой ажиллуулахад дэмжлэг үзүүлэх,
  • Зусланд амарч буй хүүхдүүдийн амралтын хөтөлбөрт эрүүл мэндийн болон анхны тусламж үзүүлэх мэдлэг, мэдээлэл олгох, гэнэтийн осол, гамшгийн үед бэлэн байдлыг хэрхэн хангах, ажиллах дэглэм, гамшиг ослын үед эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар сургалт, дадал суулгах заалт оруулсан байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39162
0 эможи
keyboard_arrow_up