Бага ангийн сурагчид энэ сарын 29-нөөс амарна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 29-нд эхэлнэ.
Тодруулбал, I-V ангийн сурагчид гурван долоо хоног амарч нэгдүгээр сарын 18-нд хичээлдээ орно. Харин хөдөө орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм.
Өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилдөг байсан бол 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргаж, сурагчдын амралт дахин дахин өөрчлөгдөхгүй болж буй.
Ингээд сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарийг танилцуулъя.
| 
			 Нийслэлийн сурагчид  | 
		||
| 
			 Бага  | 
			
			 I-II анги  | 
			
			 3 долоо хоног:  | 
		
| 
			 III-V анги  | 
		||
| 
			 Дунд  | 
			
			 VI-IX анги  | 
			
			 2 долоо хоног:  | 
		
| 
			 Ахлан  | 
			
			 X-XII анги  | 
		|
| 
			 Аймаг, сум, тосгон, багийн сурагчид  | 
		||
| 
			 Бага  | 
			
			 I-II анги  | 
			
			 2 долоо хоног:  | 
		
| 
			 III-V анги  | 
		||
| 
			 Дунд  | 
			
			 VI-IX анги  | 
			
			 1 долоо хоног:  | 
		
										
								
								
								
								
								
							
								
								
								
								