Өсвөрийн үе тэнгийн зөвлөгчдийн нээлттэй хичээл боллоо

2016 оны 12 сарын 15
“Үе тэнгийнхний гадуурхалт”, “Тамхидалт ба дам тамхидалт” гэсэн сэдвүүдээр үе тэнгийн зөвлөгчид анхны нээлттэй хичээлээ нийслэлийн Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуульд  зохион байгууллаа. Нээлттэй хичээлийн явцтай танилцахаар БСШУСЯ-ны Суурь бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаа, JICA-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, НЭМГ, Нийслэлийн Боловсролын газар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, АШУҮИС, тус сургуулийн эцэг эхийн зөвлөлийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. 

Японы Засгийн Газрын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (JICA)-ын дэмжлэгтэйгээр БСШУСЯ, Японы Жичи Анагаах Ухааны Их Сургууль, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС зэрэг байгууллагууд хамтран “Өсвөр үеийнхнийг эрүүл аж төрөх дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн зорилго нь  “Үе тэнгийн зөвлөхийн үйл ажиллагаа”-г өргөжүүлэн хөгжүүлж, хүүхдүүд өсвөр наснаасаа эхлэн өөрийн  зорилго тэмүүлэл, амьдралын зөв чиг баримжаатай болж, цаашлаад эрүүл аж төрөх дадалд өөрөө суралцах, бусад үе тэнгийнхэн болон эцэг эх, иргэд олон нийтэд үлгэр дууриал үзүүлдэг өсвөр үеийнхэн төвтэй жишиг тогтолцоог бүрдүүлэхэд  оршино.

Төслийн үйл ажиллагаа 2016 оны есдүгээр сараас Монголд эхэлсэн юм.  Өнгөрсөн  хугацаанд түшиц сургууль болох  Сүхбаатар дүүргийн  Үндэсний лаборатори 71 дүгээр сургуулийн 8-10 ангийн 30 сурагчийг тусгай хөтөлбөрийн дагуу  “Өсвөрийн үе тэнгийн зөвлөгчийн сургалт”-д хамруулж бэлтгэсэн. Сургалтад хамрагдсан “Үе тэнгийн зөвлөгч” сурагчид таван багт хуваагдан сургуулийнхаа дунд, ахлах, ангийн сурагчдад чиглэсэн хичээлүүдийг санаачилж зохион байгуулж байна. Тухайлбал,  амьдралын зорилго, мөрөөдөл, өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйд гардаг онцлог, өөрчлөлтүүд ба тэдгээрийн хэрхэн хүлээж авах, өсвөр насныханд түгээмэл тохиолддог дарамт, шахалт, гадуурхалт, өөртөө итгэлгүй байдал зэргийг хэрхэн даван туулах зэрэг  чухал асуудлуудыг хөндөн хүүхдээс хүүхдэд чиглэсэн сургалтыг амжилттай зохион байгуулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39089
0 эможи
keyboard_arrow_up