ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын санаачилгаар ХСИС-ийн дэргэд 200 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

2016 оны 12 сарын 12

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “ХСИС-ийн дэргэд 200 хүүхдийн цэцэрлэг байгуулах асуудлыг шийдвэрлүүлнэ” гэж ХСИС-ийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцох үедээ мэдэгдэж байсан юм. Энэ санал, санаачилга ажил хэрэг болж, Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн салбар ХСИС-ийн дэргэдэх 200 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Байгууллагын цэцэрлэг”-ийг хөгжүүлэх ажилд ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудаас тэргүүлэн ХСИС санаачлан 200 хүүхдийн цэцэрлэгийг байгуулж, ашиглалтад оруулж байгаад баяртай байна” гэв. Энэ үеэр цэцэрлэгийн хүүхдүүд хүрэлцэн ирсэн зочдод урлагийн тоглолт үзүүлсэн юм. ХЗДХ-ийн сайд авъяаслаг бяцхан багачуудад гарын бэлгээ гардуулав. ”Уг цэцэрлэгт ХСИС-ийн багш, албан хаагч, ажилчдын 105, Баянзүрх дүүргийн  8  дугаар хороонд оршин суугчдын 95 хүүхэд хамрагдаж, шинээр 27 хүн ажлын байртай болж байна. ХСИС-ийн ажилчид төдийгүй хорооны иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой үр дүн бүхий  ажил болж байна. Нээлтийн үйл ажиллагааны дараа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38970
0 эможи
keyboard_arrow_up