Оюутан та сургалтын төлбөрийн хөгжлийн зээлд ингэж хамрагдана
Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар гаргасан билээ.
Сургалтын төлбөрийн зориулалттай Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг Боловсролын зээлийн сан хариуцан зохион байгуулах бөгөөд зээлийг арилжааны банкууд олгох юм. Зээлийг энэ долоо хоногоос олгож эхэлсэн.
Энэхүү зээлийн сан байгуулагдсанаар их, дээд сургууль, коллежийн оюутнууд сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах нийгмийн нөхцөл боломж бий болох аж.
Тодруулбал, оюутны хөгжлийн зээл нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй, сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрийг төлөх нэн тааламжтай нөхцөлтэй, зээлийн хүүгийн дарамтгүй, хамгийн бага хүүтэй юм.
Дашрамд дурдахад, энэ онд нийт 70000 орчим оюутанд сургалтын төлбөрийн зээлийг олгохоор болжээ. Ингэхдээ тухайн их, дээд сургууль, коллежиос тогтоосон сургалтын төлбөрийн хэмжээгээр оюутны хөгжлийн зээлийг олгох юм байна.
Оюутны хөгжлийн зээлд хамрагдахын тулд: