Оюутны сургалтын зээлийг ирэх даваа гарагаас олгоно
Оюутнуудад ирэх сарын 5-наас буюу даваа гарагаас сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхлэхээр болжээ.
Тодруулбал,” Сургалтын зээл олгоход шаардагдах бэлтгэл ажлыг дуусгасан. Оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох бэлтгэл ажил дуусч, бэлэн болсон” гэж салбарын сайд нь мэдээлсэн.
Тус зээлийг ирэх даваа гарагаас эхлэн Төрийн банк, ХААН банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк, ХАС банк, Капитрон банк олгохоор гэрээг өнөөдөр БСШУСЯ-тай байгуулжээ.
Мөн хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж буй өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1,500 орчим оюутанд олгох тооцоо гаргажээ.
Дашрамд, 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган оюутан байгаа аж.