“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн гарлаа

2016 оны 11 сарын 24
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95 жил, Шинжлэх Ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ой болон Монголын шинжлэх ухааны ажилтны өдрийн баяр тохиож байна. 

Манай эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд, эрдэмтэн, судлаачид тухайн жилдээ хийж бүтээсэн эрдмийн ажлын үр дүн болсон бүтээл туурвилаа төр засаг, ард олондоо тайлагнаж, дэлгэн үзүүлдэг уламжлал тогтоод 15 жил болжээ. Өнөөдрийн үзэсгэлэнд төрийн болон төрийн бус өмчийн 60 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.

Жил бүрийн үзэсгэлэн өөр өөрийн онцлогтой байдаг билээ. Монгол Улсын засгийн газраас Үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, шинжлэх ухааны парк байгуулах, түүний эхлэл болсон гарааны компанийг байгуулж ажиллах эрх зүйн орчинг 2014 онд бүрдүүлж өгсөн. Энэ үзэсгэлэнд манай эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэд байгуулагдсан 20 гарааны компани оролцож, бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж байгаа нь энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь юм.

2015 оны байдлаар манай эрдэмтэн судлаачид нийт 9735 бүтээл туурвиж, үүнээс дотоодод 7624, гадаадад 2111 бүтээл хэвлүүлснээс 952 ном, 4519 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн байна. Шинэ бүтээлийн патент 34, ашигтай загварын гэрчилгээ 29, зохиогчийн эрхийн гэрчилгээ 45-ыг авчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38443
0 эможи
keyboard_arrow_up