Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн "Миний ертөнц" гар зургийн уралдааны дүн удахгүй гарна
Энэ хүрээнд нийслэлийн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийн дунд “Миний ертөнц” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулж шалгаруулан дүгнэлээ. Уралдаанд байр эзэлсэн бүтээлийн эздэд 2016.11.26-ны өдөр шагнал гардуулах бөгөөд ирүүлсэн бүх бүтээлүүдээр зургийн үзэсгэлэн гаргах юм. Тус уралдааныг нийслэлийн есөн дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс” болон 6 тусгай сургуулиар дамжуулан зохион байгуулжээ. Улмаар эдгээр байгууллагаас шалгаруулсан нийт 143 бүтээлийг БСШУСЯ, ХНХЯ-, “Монголын хүүхдийн ордон”-ызургийн багш,Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалын үйлчилгээг сайжруулах”ийн нүүдээс бүрдсэн нийт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйшүүж, тэргүүн байр 1, дэд байр 1, гутгаар байр 2, тусгай байранд 8 бүтээлийг шалгарууллаа.
1. Шагнал гардуулах ёслол:
Хугацаа: 11-р сарын 26-ны бямба гаригт 10:00-11:00 цаг
Байр: БСШУСЯ-ны 4 давхрын хурлын танхим
Зорилго: “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийн дунд зарласан гар зургийн
уралдаан”-нд байр эзэлсэн бүтээлүүдийг танилцуулах;
Байр эзэлсэн бүтээлийн эздэд шагнал гардуулах;
2. Бүтээлийн үзэсгэлэн
- 2016 оны 11 дүгээр сарын 29-өөс 12 дугаар сарын 13-ны хооронд ШАНГРИЛЛА АЙМАКС төвийн 1-р давхар “Art Space Mongolia”-д байрлуулна.
- 2016 оны 12 сарын 2 өдөр (Ба)-16 өдөр (Ба)-нд ХНХЯ-ны байранд байрлуулна.
3. Мэдээлэл авах хаяг
“Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”
Хаяг: Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв 209 тоот
Холбоо барих утас: 8634-0702, 9424-0702
И-мэйл: jica15start@gmail.com
Вэб хуудас: http://www.jica.go.jp/project/mongolian/mongolia/013/index.html
Жич: БСШУСЯ (шагнал гардуулах ёслолын байр)-руу ороход оролцох хүмүүсийн бүртгэлийг урьдчилан мэдэгддэг журамтай тул ёслолд оролцох хүмүүс 11-р сарын 24-ны өдөр (Пү)-өөс өмнө дээрх хаягаар овог нэр, харъяалагдах албан байгууллагаа мэдэгдэнэ үү .
2016 оны 11 сарын 14
Боловсрол Соёл шинжлэх ухаан спортын яам
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам
http://khun.gov.mn/
ЖАЙКА-ийн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"