Боловсролын салбарынхан ХОЁР ӨДӨР чуулна

2016 оны 11 сарын 23

Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Боловсрол: Мөнгө, чанар, хариуцлага"  Иргэний нийгмийн үндэсний чуулган 7 дахь жилдээ болох гэж байна. Энэ удаагийн чуулганаар боловсрол дахь тэгш байдлын талаар онцгойлон авч үзэх ба тэгш бус байдлыг арилгах, мөн түүнчлэн боловсролд тэгш хамруулах бодлого, үйл ажиллагааны талаарх иргэний нийгмийн байгууллагуудын байр суурийг хэлэлцэнэ.

Чуулганы төгсгөлд дээрх асуудлаар хийсэн судалгаануудын тайланг танилцуулан тулгамдсан асуудлуудаар салбар хуралдаан хийхээр төлөвлөөд байна.

Чуулганд боловсролын, хүний эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, үндэсний болон хэлний цөөнхийн, хүүхэд, залуусын, эцэг эхийн, багш нарын байгууллага, бүлгүүд зэрэг 21 аймаг, Улаанбаатар хотын иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, судлаачид зэрэг 300 гаруй хүн оролцохоо илэрхийлээд байна. 

Төр, төрийн бус, олон улсын байгууллага, судлаачид, багш нар, эцэг эхчүүд, иргэд зэрэг боловсролын салбарын олон талын төлөөлөл нэг дор цуглан салбарынхаа асуудлыг өргөн  хүрээтэйгээр хэлэлцдэг энэхүү чуулганы зорилго нь боловсролын асуудлаар хийсэн дүн шинжилгээнүүдийг олон нийтэд танилцуулан хэлэлцүүлэх, шийдлийг тодорхойлж, бодлогод нөлөөлөх, боловсролын чанар, хүртээмж, хариуцлагатай байдлын төлөө ажилладаг байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, боловсролын чанар, санхүүжилт, хариуцлага, ил тод байдлыг хангах, иргэд, иргэний нийгмийн зүгээс бодлогын асуудлуудаар бие даасан байр сууриа хэлэлцэн тодорхойлох, төр болон бусад оролцогч талуудтай санал бодлоо солилцох юм.

"Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэл нь боловсролын тогтолцоог хүний мэдэх, бүтээх, хүний ёсоор хамтран амьдарч, нэр төртэйгээр оршиход суралцахуйц, хувь хүний потенциал, чадвар, чадавхыг нээж, эерэг зан үйл, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн, хүмүүнлэг, ардчилсан, хүн бүрийн эрхийг хангасан, тэгш хүртээмжтэй болгон өөрчлөхийг зорьсон 20 гаруй иргэний нийгмийн байгууллагын нэгдэл юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38381
0 эможи
keyboard_arrow_up