БСШУСЯ-аас “Бэлгийн цогц боловсрол, амьдрах ухааны боловсролд хийсэн үнэлгээ”-г танилцууллаа
2016 оны 11 сарын 22
БСШУСЯ, НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран хэрэгжүүлсэн “Бэлгийн цогц боловсрол, амьдрах ухааны боловсролд хийсэн үнэлгээ”-ний хуралдаан Шангри-Ла зочид буудлын “Бээжин-парис” танхимд /2016.11.17/-ны өдөр боллоо.
Хуралдааныг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, НҮБ-ын Хүн Амын Сангийн Монгол дахь Суурин төлөөгч хатагтай Наоми Китахара нар нээж үг хэлсэн юм.
Тус хуралдааны үеэр хоёр байгууллагын хамтран хэрэгжүүлсэн “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц боловсрол, амьдрах ухааны боловсролын чиглэлээр хийсэн үнэлгээ”-ний үр дүнг олон улсын зөвлөх, эксперт хатагтай Андреа Ирвин танилцуулав.
Хуралдаанд БСШУСЯ, МУБИС, ДЭМБ болон бусад олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын нийт 42 төлөөлөл оролцож, тус арга хэмжээний үр дүнгийн тухай ярилцлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38329
0 эможи