Италийн театртай хамтран “Вердийн үдэш” тоглолт зохион байгууллаа
2016 оны 11 сарын 22
ДБЭТ-ын 54 дэх тоглолтын улиралд үзэгчдэдээ "Вердийн үдэш" тоглолтоороо бэлэг барилаа. Уг тоглолтыг УДБЭТ-ын урилгаар Италийн Парма хотын Режио театрын удирдаач Сержио Пеллегрини хүрэлцэн ирж тус театрын уран бүтээлчидтэй хамтран хийсэн юм.
Дэлхийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн УДБЭТ-ын урын санд байдаг бүтээлүүдээс гадна тоглож байгаагүй олон сайхан бүтээлүүд эгшиглэсэн сонгодог үдэш болж өнгөрлөө. Тоглолтын арга хэмжээг БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Андре Дэ Фэлип нар нээж үг хэллээ.
Тэд хоёр орны цаашдын хамтын ажиллагаа улам батжиж дуурийн өлгий нутаг Итали улсад мэргэжлийн Монгол дуучдыг бэлтгэх зэрэг олон ажлууд хийх боломж байгааг онцолсон юм. Тоглолтонд МУГЖ Э. Амартүвшин, МУГЖ С.Мөнгөнцэцэг, СТА А.Хүрэлбаатар, Б.Эрдэнэтуяа, Ч.Энхтайван, Б.Гомбо-Очир нарын ДБЭТ-ын уран бүтээлчид оролцож дуурийн урлагийн гайхамшгийг нэгэн үдэш үзэгч түмний сонорт хүргэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38328
0 эможи