ТАНИЛЦ: Оюутнууд хөгжлийн зээлд ингэж хамрагдана
Засгийн газрын хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Сургалтын төрийн сангийн чиг үүргийг өргөжүүлж, “Боловсролын зээлийн сан” болгон өөрчилсөн.
Оюутны хөгжлийн зээл нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй, сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрийг төлөх нэн тааламжтай нөхцөлтэй, зээлийн хүүгийн дарамтгүй, хамгийн бага хүүтэй хөгжлийн зээл байх болно.
Түүнчлэн Боловсролын зээлийн сангаас энэ аравдугаар сараас эхлэн гурав ба түүнээс дээш хүүхэд нь баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгож эхлэх юм байна.
2016 оны төсвийн тодотголоор 70 мянган оюутан суралцагчдад, мөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1500 орчимд үзүүлэх тооцоо гарчээ. 2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа бөгөөд үүний 125 мянга нь бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа юм.
ЗЭЭЛИЙН ТӨРӨЛ
- Хүү бууруулах зээл /цалин, тэтгэвэрийн зээлийн дуусах хугацаа /
- Богино хугацаатай зээл /1 жил /
- Урт хугацаатай зээл 110 жил /
ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА
-
Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
- Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
- Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
ХҮҮ БУУРУУЛАХ БОЛОН БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ НЭМЭЛТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА
-
Шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх;
- Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар /эх хувиар/;
УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ НЭМЭЛТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА
- Их, дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх.
- Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилах.
- Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш cap бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлөх.
- Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд 2 хүртэлх удаа байж болно.
- Шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.3, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх.
ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТНУУД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ
-
Зээл хүссэн өргөдөл
- Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл/эх хувиар/
- Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаэр баталгаажуулсан хуулбар
- Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар