“Баярлалаа бяцхан номын сан”-ийн төслийг 3 аймагт хэрэгжүүлж эхэлжээ

2016 оны 11 сарын 07
БНСУ-ын Соёлын яамны санхүүжилтээр Монгол Улсын зарим ерөнхий боловсролын сургуулиудад “Баярлалаа бяцхан ном” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.  

Энэ дагуу БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар тэргүүтэй албаны хүмүүс Дорноговь аймагт хэрэгжүүлэх төслийг нээлээ. 2012-2016 онд уг төсөл  үр дүнтэй сайн хэрэгжсэн тул 2016 онд Дорноговь аймгийн 5 дугаар сургууль, Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Дорнод аймгийн Халх гол сумын сургуульд 40 мянган ам.долларын 2000-3000 ширхэг ном, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төсөл хэрэгжсэнээр хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, гэрийн даалгавараа хийх, бие даан суралцах орчныг сайжруулах зэрэг олон давуу талууд үүсч байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37847
0 эможи
keyboard_arrow_up