Сурагчдын амралт эхэллээ
БСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ хичээлийн жилийн ЕБС-ийн хичээлийн бүтэц, сурагчдын амралтын хугацааг танилцуулсан. Уг хуваарийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт ирэх пүрэв гарагт эхлэх ба орон даяар бүх ангийн сурагчид зэрэг амрах аж. Уг бүтэц жил бүр нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгддөг ба одоогийн батлаад байгаа бүтцийг тогтвортой мөрдөх юм.
НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН АМРАЛТ
Нэгдүгээр улирлын амралт
-Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;
Хоёрдугаар улирлын амралт
-I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,
-VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;
Гуравдугаар улирлын амралт
-Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног;
Зуны амралт
- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
-VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧДЫН АМРАЛТ
Нэгдүгээр улирлын амралт
-Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;
Хоёрдугаар улирлын амралт
- I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,
- VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;
Гуравдугаар улирлын дундуур
- Цагаан сарын амралт 1 долоо хоног;
Гуравдугаар улирлын амралт
-Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;
Зуны амралт
-I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
-III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.