Энэ онд 70 мянган ОЮУТАНД сургалтын төлбөрийн зээл олгоно

2016 оны 10 сарын 25

Монгол Улсын Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай Оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар гаргаад байна.  

Энэ хүрээнд Боловсролын зээлийн сангийн нээлт   Багшийн хөгжлийн ордонд болсон.. Сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг Боловсролын зээлийн сан хариуцан зохион байгуулах бөгөөд зээлийг арилжааны банкууд олгоно. Ингэхдээ Оюутны хөгжлийн зээлийг энэ сараас эхлэн олгох юм. Улмаар энэ онд нийт 70000 орчим оюутанд сургалтын төлбөрийн зээлийг олгохоор төлөвлөөд байна. Тухайн их, дээд сургууль, коллежиос тогтоосон сургалтын төлбөрийн хэмжээгээр оюутны хөгжлийн зээлийг олгоно. Оюутнууд суралцах хугацаандаа улирал бүр оюутны хөгжлийн зээлийг авах боломжтой.  Оюутны хөгжлийн зээл нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй,  сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрийг төлөх нэн тааламжтай нөхцөлтэй, зээлийн хүүгийн дарамтгүй, хамгийн бага хүүтэй хөгжлийн зээл юм. Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээ бий болж байгаа нь оюутан суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүйгээр амжилттай суралцах, төгсөөд ажилтай, орлоготой болох хариуцлагыг бий болгох, өрхийн санхүүгийн зардлыг бууруулж, амьжиргааг нь тэтгэхээс гадна дээд боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмрийг оруулах болно.  Мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Боловсролын зээлийн сан энэ сараас эхлэн 3 ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн 1 хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгож эхэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37492
0 эможи
keyboard_arrow_up