ӨНӨӨДӨР багш нарын баярын өдөр
Өнөөдөр Дэлхийн багш нарын өдөр. Монголын багш нарын баярын 50 дахь өдөр тохиож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан билээ.
Энэ жилийн “Багш нарын өдөр”-ийн нээлт 10:00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрт албан ёсоор эхлэх аж. Энэ үеэр оны тэргүүний 5 багш, цэцэрлэг, сургуульд шагнал гардуулах юм.
Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэснээр нийгэм, боловсролын салбар, улмаар хүний хөгжилд багш нарын гүйцэтгэх үүрэг болон тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын нөхцөл, цаашид мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олгох, боловсролын чанар зэрэгт бүх нийтээр анхаарах ач холбогдолтой гэж Боловсрол, шинжэх ухааны яам үзжээ.