Хүүхэд харах үйлчилгээг зогсоожээ
2016 оны 10 сарын 04
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт 26109 хүүхэд хамрагдаж чадахгүй үлдсэн. Тэдний ердөө 5913-ыг нь 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд хамруулах боломжтой гэх тооцоо гарсан билээ.
Тэгвэл Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас энэ сарын 01-ний байдлаар хүүхэд харах үйлчилгээнд 2596 хүүхэд хамрагдаж байгааг мэдээлжээ. Энэ нь долоон дүүргийн хүүхэд ба хүүхэд харах үйлчилгээнд зориулж төсвөөс 246,696,000 төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Гэвч Засгийн газраас төсвийн зардлыг танаж, үр ашгийг нь нэмэгдэх хүртэл түр хугацаагаар хүүхэд харах үйлчилгээг зогсоохоор шийдвэрлэсэн юм. Харин эл шийдвэр дээрх цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүд, тэдний эцэг эхэд хүндээр тусах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36978
0 эможи