Англи хэлийг 7 ХОНОГТ сурах 7 АРГА
Хилийн чанадад аялахад богино хугацаанд тухайн орны хэлийг сурах шаардлага тулгардаг шүү дээ. Берлинд амьдардаг 2 ихэр 7 хоногийн хугацаанд өөр хэлийг сурдаг ба ийм аян эхлүүлээд байгаа юм. Тэднээс суралцацгаая.
Ганцхан долоо хоногийн хугацаанд боломжтой гэж үү? Хэрэв та зорилгодоо хүрэх 7 хоногийн хугацаа өгсөн бол хэр тууштай тэмцэх вэ? Эдгээр асуулт олон хэлтэй ихрүүд болох Matthew, Michael Youlden нарт тулгарчээ. Тэд 7 хоногт Турк хэл сурах төлөвлөгөө гаргаж өглөөний 8 цагаас оройны 8 цаг хүртэл хичээлийн шахсан хуваарь гаргаж өөрсдийгөө сатааруулах зүйлсээс холдуулсан байна. Ингээд хамгийн чадварлаг суралцагчдийн гадаад хэлийг хялбар сурах 7 аргыг танд толилуулж байна.
1. Яагаад гэдгийг мэдэж ав
Сургамж: Юуны түрүүнд өөрийн зорилгоо тодорхойлох, дараа нь зорилгодоо хүрэх арга замаа төлөвлөх
Ихрүүд өөрсдийгөө шахахын тулд 7 хоногийн хугацаанд гадаад хэлийг сурах аянг төлөвлөж, дараа нь ямар хэл сурахаа сонгосон. Турк хэлийг сонгосон шалтгаан нь: Герман улсад 300,000 хүн Турк хэлээр ярьдаг, Kreuzberg, Neukölln хотуудад Турк соёлыг харуулсан гайхалтай дэлгүүр байдаг ажээ. Мөн хөршүүдтэйгээ ойлголцохын тулд юуны түрүүнд Турк хэл шаардлагатай болсон байна.
2. Орчноо бүрдүүл/шинэ үгийн наалддаг цаас/
Сургамж: Хамгийн эхэнд сурах хэлээр орчноо бүрдүүлээрэй. Өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх орчинг бий болгох хэрэгтэй.
Ихрүүдийн эхний алхам бол өрөөгөө жижиг тэмдэглэлүүдээр чимэглэх байсан ба энэ нь алхам бүрт шинэ үг цээжлэх боломжийг олгож байгаа юм.
3. Хамтрагчтай болох
Сургамж: Ижил зорилготой хамтрагчтай байх урам зориг, итгэлийг нэмэгдүүлдэг. Өрсөлдөөн маягаар уралдах, эсвэл ижил үүрэг хариуцлагыг ухамсарлах гэх мэт аль нь ч бай хамтрагчтай суралцах нь илүү урам зоригтой хичээл зүтгэлтэй байхад тусалдаг.
Хамтрагчтай байх ач тус эхний алхмаас л тодорхой болсон юм. Тэд нэг нэгэндээ өдөр бүр шинэ даалгавар өгч, шинэ агуулгыг хамарч мэдлэгийн эх үүсвэрээ гэх мэтчилэн бие биенийгээ үргэлж соридог. Өдөр бүр Туркаар харилцах яриа өрнүүлдэг байсан учир долоо хоногийн төгсгөлд ярианы чадвар илт сайжирсан байсан. Энгийн харилцан яриаг ч тухайн хэл дээр хэлэхийг хичээдэг. Жишээ нь кофе уухуу цай уухуу? Хоол болж байна уу? Бид маргааш хаашаа явах билээ? Гэх мэтчилэн.
4. Урам зориг авах бяцхан зүйлд бэлтгэ
Сургамж: Танд зорилгодоо тууштай байх тулгуур хэрэгтэй. Энэ тулгуур нь жижиг жижиг сорилтуудаас бүрдэнэ. Бодит амьдралдаа хэрэгжүүлж өөрийгөө тэр сорилтод бэлтгэх нь өндөр амжилтанд хүрэх түлхэц болох болно.
Matthew, Michael долоо хоногийн хугацаанд олон олон саад бэрхшээлтэй тулгарсан. Эхний өдөр Турк найзындаа зочилж хэрхэн мэндчилэх талаар үг хэллэг суралцсан. Дараа нь Турк зах орж жимсний нэр цээжилж худалдаж авсан.
5. Тогтмол хэрэглэ
Сургамж: Суралцсан бүх зүйлээ хооронд нь холбох арга замаа ол. Хөгжим, кино, хоол зэрэг өдөр тутамдаа өөрийгөө тэр орчинд аваачих.
Долоо хоногийн сүүлийн 24 цагт ахындаа зочилсон. Хоол тэжээлийн нэр, ашиг тусын талаар олон сонирхолтой үг хэллэг цээжилсэн.
6. Өөрийн мэддэг зүйлээ ашигла
Сургамж: Үйл явцыг боловсруулснаар илүү их мэдээллийг санах болно. Мэддэг хэлээ шинэ хэлтэйгээ харьцуулж ижил төстэй, ялгаатай талуудыг нь гаргаснаар илүү хурдан сурах болно.
Зарим хэлний язгуур нэг байдаг ба мэддэг хэлтэйгээ харьцуулж тухайн үгний язгуурыг олж цээжлэх нь илү хялбар бөгөөд мартагдашгүй байдаг.
7. Амьдралынхаа нэг хэсэг болго
Сургамж: Та өөрийн гэсэн арга барилтай боллоо. Гэхдээ шинэ зүйлийг туршиж үзэхээ бүү мартаарай. Таны сурж буй хэл төрөлх хэлнээс маш олон талаар ялгаатай шүү дээ.
Ном унших, компьютер тоглох, хөгжим сонсох, кино үзэх гэх мэтчилэн тэдэнд туршиж үзээгүй арга үлдээгүй. Шинэ хэлийг сурах тодорхойлсон, тогтсон арга гэж байхгүй. Хэл сурахад гэдэг унших бичих, ярих, сонсох ур чадваруудыг зэрэг эзэмших хэрэгтэй. Үргэлж, өдөр бүр шинэ зүйлсийг туршиж бай. Хэл сурах их үйлсэд амжилт хүсье.