Байгалийн баялаг ашиглаад хураасан мөнгөөрөө цэцэрлэг барив

2016 оны 9 сарын 26

Хүүхдийн цэцэрлэг хүрэлцээ муутай байгаа энэ үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумынхан самарнаас олсон ашгаараа 75 хүүхдийн ортой цэцэрлэг барьжээ. Тодруулбал өнгөрсөн намар иргэдийн түүсэн самарны 1 кг самар тутмаас 800 төгрөгийн татвар авсан авч нийт 800 сая төгрөгийн татвар сумын төсөвт хуримтлагдсан бөгөөд үүнээс 500 орчим сая төгрөгийг цэцэрлэг барихад зориулжээ.

Нутгийн иргэд “байгалийн хишиг”-ээр босгож буй цэцэрлэгээ “Боргоцой” хэмээн нэрийдсэн байна. Цэцэрлэг ирэх аравдугаар сарын 1-нд техникийн комиссоор, аравдугаар сарын 15-нд улсын комиссоор орох юм байна. Бат-Өлзий сум нь 10 мянга гаруй хүн амтай, улсын хэмжээнд томоохон сумдын нэг бөгөөд 700 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстойгоос ердөө 360 хүүхдийг шинэ, хуучин хоёр цэцэрлэгтээ хамруулах боломжтой байгаа аж.

Дашрамд, Тус сумынханыг байгалийн дагалдад баялгийг зөв зохистой ашиглаж, хүн болгоны толгойны өвчин болсон асуудлыг шийдэж чадсан гээд хүн болгон сайшааж байгаа бөгөөд энэ жилийн самарын татвараараа юу хийх бол гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36714
0 эможи
keyboard_arrow_up