ЕБС-ийн багш, сурагчдыг ухаалаг утас ашиглахыг хориглов
2016 оны 9 сарын 29
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн үеэр багш, сурагчдыг ухаалаг гар утас ашиглахыг хориглосон тушаал Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд гаргажээ. Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудад одоогоор албан тоот хүргүүлээд байгаа юм байна. Уг тушаал ирэх сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэнэ.
Судалгаагаар ухаалаг утас нь хүүхдийн анхаарал төвлөрүүлэх чадварт муугаар нөлөөлж, сурлага дүнг эрс муутгаж буйг аль хэдийн тогтоосон. Дан ганц сурлага хүмүүжил гэлтгүй эрүүл мэндтэй нь холбоотой гэдгийг албаныхан онцолж байна. Хүн бүрийн эрүүл мэндэд ухаалаг гар утас, компьютер хортойгоор нөлөөлж, нүдний дижитал ачаалал хэмээх шинэ өвчний тохиолдол хүртэл нэмэгдэж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36542
0 эможи