Нэг жилд хэрхэн 100 НОМ унших вэ?
Таны унших чадвар сүүлийн жилүүдэд сайжирсан уу? Та энэ 2016 оны төлөвлөгөөндөө илүү их ном унших төлөвлөгөө гаргасан уу? Гэсэн хэдий ч та хэрхэн сайн уншигч болохоо мэдэхгүй байна уу? Хэрэв таны хариулт тийм бол та ганцаараа биш. Жилийн өмнө би өөрийн Goodreads хуудсанд зочлоход би бүтэн жилд ердөө 5-хан ном уншсан байлаа. Би хэдий номонд дуртай хүүхэд байсан боловч их сургууль төгссөнөөсөө хойш унших минь улам багасаад л, улам багасаад л байсан юм. Яагаад нэг жилд 100 ном гэж? Бид ихэвчлэн бусдын туршлагаас суралцах гэж ном уншдаг; "Тэнэгүүд туршлагаасаа суралцдаг. Гэхдээ би бусдын туршлагаас суралцахыг илүүд үзнэ." Өөрийгөө хөгжүүлэхэд, өөрийгөө танихад танд ном тусална. Харин хэрхэн үр дүнтэй ном уншихад бид туслая.
1. Олноор нь ав Германы сэргэн мандалтын үеийн ухаантан Эрамсус нэгэнтээ "Би бага мөнгөтэй бол ном авдаг; хэрэв мөнгө үлдвэл би хувцас болон хоол авдаг." гэж хэлжээ. Сайн номонд зарцуулсан мөнгө бол маш том хөрөнгө оруулалт. Бид ном авах нь мөнгөний гарз гэдэг ч ном уншихгүй байх нь л жинхэнэ гарз. 200000 төгрөгөөр гутал авч өмсдөг хэрнээ 20000 төгрөгөөр ном авахаас төвөгшөөж байвал тэр утгагүй хэрэг. Санаа нь маш энгийн, та олон номтой байх тусмаа шилж сонгож унших боломжтой болно. Бидний уншсан ихэнх номууд төлөвлөгдөөгүй байдаг. Ер нь л "Би энэ номыг 7-р сарын эхний долоо хоногт уншина" гэж ном авдаг хүн цөөхөн шүү дээ.
2. ҮУБ зарчим. Үргэлж Уншиж Бай Өдөрт би дор хаяж нэг цагийг уншихад зарцуулдаг. Өглөө босоод шүдээ угаах ёстой гэдэгтэй адил ном унших ёстой гээд л бодчих. Харин завгүй эсвэл ядарсан гэж битгий шалтаг тоочоорой. Би хүүхэд хөхүүлэхдээ, автобусанд суухдаа, хүн хүлээнгээ гээд олон хүн 113-дах удаагаа Фейсбүүкээ шалгадаг газар би ном уншдаг. Хэрэв өдөрт та хий хоосон өнгөрүүлдэг нэг цагаа уншихад зарцуулах юм бол та жилд 100 хангалттай уншиж чадна. Дундаж хурдтай хүн нэг цагт 50 хуудас уншдаг. Хэрэв долоо хоногт та 10 цаг уншдаг гэж тооцвол жилд 26000 хуудас уншина. Дунджаар ном 250 хуудастай гэвэл та жилд 104 ширхэг ном уншина гэсэн үг.
3. Хамааралтай зүйлээ л унш. Та маш сайн гэж бусдаас сонсон ном автал танд огт таалагдаагүй ном байгаа юу? Заримдаа "бестселлер" гэгдэх номууд ч бидэнд таалагдахгүй байх нь бий. Тэгэхээр олон хүний амнаас сонссон номоос илүүтэйгүүр өөрт хамааралтай номыг унш. Хүмүүс ном бичээд бараг 2000 жил өнгөрсөн тул таны амьдралд ойр ном олдож л таараа.
4. Нэг зэрэг олон ном унш Яг одоо би зэрэг 5 ном уншиж байгаа. Өглөө нэгнээс нь 50 хуудас, орой өөр номоос 50 хуудас гэх маягаар би уншдаг. Учир нь хэн орой орондоо хөрөнгө оруулалтын талаар ном уншаад тодруулагч бариад хэвтэж байхыг хүсэхэв дээ. Тиймээс оройдоо илүү "зөөлөн" гэмээр хүний намтар, реалист зохиол уншаад харин өглөөгүүр онолын, мэргэжлийн ном унших нь надад илүү амар санагддаг.
5. Мэдлэгээ баталгаажуул. Би мэдлэгээ дараах аргаар бататгадаг: Ном уншихдаа чухал үг, хэсгыг тэмдэглэж ав. Үүнд тодруулагч, мемо цаас гээд олон арга бий. Мэдээж таалагдсан гээд номоо тэр чигт нь тодруулахгүйгээр таны санал нэгдсэн, эргэн судлах шаардлагатай зүйлс болон эшлэлийг та тэмдэглэх хэрэгтэй. Номын тэмдэглэлийн дэвтэр нээж тодруулсан хэсгүүдээ бичин авч, өөрийн саналаө бич. Харин дараа нь та дэвтрээ хальт гүйлгээд харахад л уншсан номоо санаж чадна. Ингэснээр дан ганц уншаад өнгөрөх биш бусадтай тухайн номоос мэдсэнээ хуваалцах боломж нээгдэж байгаа юм. Та 2016 оны төгсгөл гэхэд 100 ном унших хангалттай унших боломжтой. Танд амжилт хүсье.
Эх сурвалж: http://sainhun.com/main/advice/51-neg-zhild-herhen-100-nom-unshih-ve.html#