“Ulaanbaatar book fair 2016” -аар бүх ном 50 хувь хямдарна

2016 оны 9 сарын 16

“Ulaanbaatar book fair 2016” олон улсын номын баярыг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээнд олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээ болох юм.

Энэ өдрүүдэд

Олон улсын соёлын үзэсгэлэн
“Ном яръя, кофе ууя”
“Уншлагын баяр”,
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах,
Ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ
Зохиолын дүрийн тоглолтууд,
Номын үзэсгэлэн худалдаа
Хүүхдийн зургийн уралдаан
Номын шагналтай олон тэмцээн уралдаанууд болохоос гадна энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтайгаар худалдахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36413
0 эможи
keyboard_arrow_up