Олон улсын номын баяр болно

2016 оны 9 сарын 15

 Энэ амралтын өдрүүдэд “Ulaanbaatar book fair 2016” олон улсын номын баяр Сүхбаатарын талбайд болно. Номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч, орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох юм.

 Уг баярт олон улсын соёлын үзэсгэлэн, “Ном яръя, кофе ууя”, “Уншлагын баяр”, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолт, номын үзэсгэлэн худалдаа, хүүхдийн зургийн уралдаан, номын шагналтай тэмцээн уралдаан болох юм байна. Ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдана. Мөн хүрэлцэн ирсэн иргэд өөрсдийн хүндэтгэн хайрладаг зохиолчтойгоо уулзан, худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулах боломжтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36379
0 эможи
keyboard_arrow_up