800 гаруй номтой"Enom" аппликейшн бүтээжээ

2016 оны 9 сарын 14

Өнгөрөгч сард цахим уншлагын танхимтай болж үйл ажиллагаа өргөжүүлсэн Хүүхдийн төв номын сан уншигч багачууддаа бас нэгэн боломжийг нээжээ. Заавал номын сангийн уншлагын танхимд очилгүйгээр гэрээсээ, хилийн чанадаас ч номын сангийн үйлчилгээг хүртэх боломжийг олгож, www.e-nom.mn цахим номын санг ажиллуулж эхэлсэн тус хамт олон энэ сард "Enom" гар утасны аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлэх гэж байна. 

Нийт 800 гаруй номтой тус аппликейшнийг хэрэглэх жилийн хураамж нь 3000 төгрөг аж. 

Уншигч та Хүүхдийн төв номын санд уншигчийн үнэмлэх нээлгэх гэж байгаа бол хүүхдүүд төрсний гэрчилгээ, сурагчийн үнэмлэх, нэг хувь цээж зураг, 2000 төгрөгтэй, насанд хүрэгчид иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, оюутны үнэмлэх эсвэл хорооны тодорхойлолт, нэг хувь цээж зураг, 3000 төгрөгтэй Соёлын төв өргөөнд байрлах тус номын сангийн байранд ирж бүртгүүлэх боломжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36318
0 эможи
keyboard_arrow_up