Оюутан сурагчидад хэрэгтэй "ТОП" сайтууд

2016 оны 9 сарын 08

https://www.google.com/drive/

Флаш дискэн дээр хэрэгтэй файлуудаа хадгалчихаад санаа зовох хэрэггүйгээр үнэгүй онлайн дискийг хэрэглээрэй.Уг дискийг Гоогл и-мэйлийн тусламжтайгаар хэрэглэж болохоос гадна хүссэн файлуудаа хадгалах боломжтой.Нийт багтаамж нь 15GB.

http://encarta.msn.com/

Дэлхийд данстай сургуулиудын мэдээлэл, оюутнуудад ашигтай бүхий л мэдээлэл бий. Жищээ нь дэлхий алдартай уран зураг, өгүүлэл, щилдэг арван сургууль гэх мэт мэдээллийг эндээс авч болно.

http://www.howstuffworks.com/

Энэ сайтаас щинжлэх ухаан танин мэдэхүйн бүх л асуултыг асууж болно.

http://www.schoolnet.com/

Энэ нь Канадын засгийн газраас гаргасан сайт юм. Дэлхий боловсролын байгууллагуудын сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй гаргадаг.

http://www.download.com/

1000 гаруй программыг эндээс үнэгүй татаж болно.

http://www.math.com/

Алгебрь, геометрийн бодлого дасгал, онол гээд математиктай холбоотой бүхэн энд бий.

http://mathworld.wolfram.com/

Математикийн 12600 ухагдахуун байдаг.

http://freetranslation.com/

Францаас Англи руу, Англиас Хятад руу гэх мэт щууд хөрвүүлэн орчуулна. Бүр web url-аа бичээд бүтэн хуудсаар нь орчуулах боломжтой. Энэ сайт дээд тал нь 1800 үгтэй өгүүлбэр орчуулах “толгойтой”.

http://www.shakespeare-online.com/

Дэлхийн щилдэг зохиолч, яруу найрагчидын жүжиг болон щүлгийг олж унщихаас гадна алдартай зүйр цэцэн үгс байдаг.

www.slideshare.net  

Хэн нэгэн найзынхаа өмнө нь бэлдэж байсан бие даалт, хичээлийн лекц зэргийг та энэхүү сайтаас чөлөөтэй үзэж, мөн өөрийнхөө бэлтгэсэн даалгавар, бие даалтын ажлаа ч байршуулах боломжтой.

www.prezi.com

Энгийн нэгэн Microsoft Office Power Point  ашигладаг уйтгартай хэв маягаа эвдэн сонирхолтой байдлаар персэнтэйшнээ бэлдээрэй.

http://www.studymode.com/

Долоо хоногт л 10 эсээ бичих шаардлагатай тулгардаг оюутнуудын хувьд зарим ишлэл, санааг хаа нэгтээгээс “будаа идэх”-ээс өөр аргагүй болдог нь нууц биш. 50 мянга гаруй үнэгүй эсээ дундаас өөрийнхөө сэдвээр хайлт хийгээд л хэрэгтэй санаануудаа нэг дороос олчих веб  сайт байдаг нь ямар азтай хэрэг вэ?

www.surveymonkey.com

Ямар нэгэн байдлаар танд судалгаа хийх шаардлага гарч байна уу? Тэгвэл та энэхүү сайтыг ашиглан судалгаагаа онлайнаар аваарай. Энэ нь таны цагийг хэмнэж чадна.

www.dropbox.com

IPad дээрх файлаа компьютер луу хуулах гэхээр хэмжээ нь хэтэрхий томоос болоод, багшдаа шалтаг хэлэхээс өөр аргагүй болдог үе оюутнуудад цөөнгүй. Түүний оронд, dropbox-доо байршуулчихвал гэрийнхээ том компьютерээс, сургуульдаа авч явдаг laptop-оосоо ч хийсэн зүйлээ хүмүүст үзүүлж болно. Ямар ч шат дамжлага хэрэггүй. Бүр яаралтай шпи хэрэгтэй үед гар утаснаасаа гялс ороод л харчихна гээд бод доо?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36101
0 эможи
keyboard_arrow_up