Тэтгэлэгт хамрагдах хүсэлт шинээр авахгүй

2016 оны 9 сарын 03

Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд Гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрийг зогсоох талаар тусгажээ. Тодруулбал, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт 2016-2019 онд шинээр оюутан хамруулахгүй байх, цаашид зээлийн эргэн төлөлтийн хэмжээнд тохируулан хамрагдах оюутны тоог тогтоохоор болсон байна. Гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 онд Засгийн газар хоорондын гэрээгээр 7.3 тэрбум төгрөг, дэлхийн шилдэг 100 сургуульд 11.5 тэрбум төгрөг бусад арга хэмжээнд 4.5 тэрбум төгрөг нийт 33.1 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд улсын төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.

Ингэхдээ гадаадад тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг шинээр хүлээж авахгүй харин хуучин тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудыг үргэлжлүүлэн суралцуулах бодлого барих аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35941
0 эможи
keyboard_arrow_up