Орос –Монголын хамтарсан судалгааны төсөл шалгаруулах Уралдаан зарлаж байна

2016 оны 8 сарын 31

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), Оросын Хүмүүнлэгийн шинжлэх ухааны сан (ОХШУС) шинжлэх ухааны суурь судалгааны 2017-2018 онд гүйцэтгэх хамтарсан төслийн уралдаан зарлаж байна. 

1.    Хамтарсан төслийн чиглэлүүд

Хамтарсан судалгааны төсөл хоёр талын сонирхолд нийцсэн, Орос-Монголын эрдэмтдийн хамтран гүйцэтгэж байгаа судалгааны дараах салбаруудын ажлууд байна:

1.    Түүх, археологи, угсаатны зүй (01)

2.    Эдийн засаг (02)

3.    Гүн ухаан, нийгэм судлал, улс төр судлал, эрх зүй, шинжлэх ухаан судлал (03)

4.    Хэл шинжлэл, урлаг судлал (04)

5.    Хүн судлал, сэтгэл судлал, сурган хүмүүлэх ухаан, хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчны нийгмийн асуудлууд (06)

6.    Дэлхий нийтийн тулгамдаж буй асуудал болон олон улсын харилцаа (07)

2.    Уралдааны нөхцөл

Монголын талын төслийн саналыг БСШУСЯ, Оросын талын төслийг ОХШУСан тус тус хүлээн авна. Төсөл шалгаруулах уралдаанд оролцогч хоёр талын хамтарсан төслийн нэр адил байх ба орос, монголын эрдэмтэд өөрсдийн төслийн агуулгыг урьдчилан тохиролцсон байна. ОХШУС-д бүртгүүлээгүй болон хугацаа хожимдсон, материалын бүрдэлт дутуу төслийг шалгаруулалтад оролцуулахгүй.

Хоёр талын дэмжлэг хүлээсэн төслийн тус тусын санхүүжилтийг ОХШУС болон Монгол Улсын БСШУСЯ хариуцна. Хамтарсан төслийг гүйцэтгэх хугацаа 2 жил байна.

3.    Төслийн материал бүрдүүлэх, төсөл ирүүлэх, шалгаруулах хугацаа

Төсөл хэрэгжүүлэгч монгол талын төслийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл БСШУСЯ-ны http://project.edu.mn хаягаар орж, цахимаар өргөн мэдүүлнэ. Төслийн уралдаанд ирүүлсэн бүх саналын сонгон шалгаруулалтыг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу явуулна.

/Төслийн талаарх нэмэлт мэдээллийг ОХШУС-ийн http://rfh.ru цахим хуудасны “Конкурсы” бүлгээс мөн харна уу/

 

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар

Утас: (976-51)-260325 / 260385

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35838
0 эможи
keyboard_arrow_up