Цэцэрлэгүүд элсэлтийн сугалаагаа явуулж байна
Хичээл, сургууль ороход долоо хоног үлдсэн байна. Өнгөрсөн жилээс эхлэн цэцэрлэгийн хүртээмж багтаамжийг харгалзаж, зарим төрийн цэцэрлэгүүдийг элсэлтийн сугалгаагаар явуулдаг болсон билээ. Өнөө жил ч гэсэн зарим цэцэрлэгүүдэд сугалгаа хэлбэрээр хүүхдийг авахаас өөр арга байхгүй байгаа юм.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрийн цэцэрлэгүүд сугалгаагаар хүүхдээ сугалж авч байгаа. Харин энэ долоо хоногоос эхлэн цэцэрлэгийн бүртгэл эхэлсэн бөгөөд дөрвөн өдөр нас насны ангилалаар хүүхдүүдээ бүртгэсэн бол өнөөдөр эцэг эхчүүд нь хүүхдийнхээ нэрсийг сугалж байна. Азтай аавын охин, ээжийн хүү сугалгаа сугалж, азгүйчүүд нь гэртээ бүтэн жил суух тийм л нөхцөл байдал үүсчихээд байгаа юм. Учир нь улсын цэцэрлэг хомс, дээр нь хүүхдүүдийн тоо 288 мянгад хүрсэн байгаа бөгөөд ачаалалаа дийлэхгүй, хүүхдийн тооны стандартаас хэтэрсэн тул аргагүйн эрхэнд алагчлалгүйгээр бүртгэж аваад ийнхүү сугалуулж байгаа юм. Яг одоо элсэлтийн тасалбарын сугалаа Нийслэлд явагдаж байна.