Я.Байгалмаа:Хүүхэд харах үйлчилгээнд 3000 гаруй хүүхэд хамрагдах боломжтой

2016 оны 8 сарын 18

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлсэн байгаа билээ.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг хангаж, тавдугаар сард анхны үйлчилгээгээ үзүүлж зургадугаар сарын 01-нээс эхлэн амарсан байгаа бөгөөд ирэх сарын 1-нээс эхлэн үйлчилгээ хэвийн явагдаж эхэлнэ. Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яамнаас 2015-2016 онд нийслэлийн хэмжээнд 5913 хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах квот өгчээ.

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа “Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд 765 хүүхэд харагчийг бэлтгэсэн. Үүнээс 389 хүүхэд харагч нь байрны дүгнэлтээ гаргаад үйл ажиллагаагаа эхлүүлсэн байсан. Одоогийн байдлаар 389 хүүхэд харах үйлчилгээнд нийслэлийн хэмжээнд нийт 1885 хүүхэд хамрагдсан. Есдүгээр сарын 1-н гэхэд 3000 орчим хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35553
0 эможи
keyboard_arrow_up