Танай хүүхэд хэддүгээр цэцэрлэгт хамрагдах мэдээллийг ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ

2016 оны 8 сарын 18

Танай гэр хаана байдгаас хамаарч, танай хүүхэд аль цэцэрлэгт орох нь шийдэгдэнэ.

Тэгвэл энэхүү хамран сургах тойргийг Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар баталжээ.

Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус үүрэг болголоо.

Та бүхэн хамрах тойрог болон, цэцэрлэгүүдийн жагсаалтыг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.

Жишээ нь, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх 11-р цэцэрлэгт тус дүүргийн 16, 17, 18-р хорооны оршин суугчдын хүүхдүүд хамрагдах нь байна.

Харин Баянзүрх дүүргийн 14, 15, 18, 25-р хороо болон 26-р хорооны 4-р хэсэг болох Энканто таун, Нарлаг өргөө хотхон зэрэг байршилд амьдрах оршин суугчид хүүхдүүдээ 129-р цэцэрлэгт хамруулж болох ажээ.

Сүхбаатар дүүргийн 1-р цэцэрлэгт тус дүүргийн 4, 5-р хорооны оршин суугчдын хүүхдүүд хамрагдана.

ХУД-ийн 12-р цэцэрлэгт 4-р хорооныхон хүүхдээ сургах бөгөөд үүнд Вива ситигийн оршин суугчид хамаарна.

Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35526
0 эможи
keyboard_arrow_up