Боловсролын үнэлгээний төвөөс сонгон шалгаруулалт зарлалаа

2016 оны 8 сарын 17

Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэл сонирхолтой дараах шаардлагыг хангасан сурагчдыг сонгон шалгаруулалт зарлалаа. Дээрх сургуулиудад ерөнхий боловсролын сургуулийн V, VIII ангийг төгсөж, 2016-2017 оны хичээлийн жилд VI, IX ангид суралцах сурагчид хамрагдах боломжтой ба жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 ба түүнээс дээш байх шаардлагатай аж.

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт

2. Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ./

3. Сурагчийн хувийн хэрэг /Жилийн эцсийн хичээлүүдийн дүн тавигдсан байна/

4. Сурлагын дүн, үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн захирлын/сургалтын менежерийн/ тодорхойлолт

5. Бүртгэлийн  хураамж 25,000 төгрөг байна. /Төрийн сан, Боловсролын үнэлгээний төвийн 900015083 тоот дансанд тушааж баримтыг авчрах бөгөөд гүйлгээний утга дээр сурагчийн овог нэрийг бичнэ/

6. Бүртгүүлэхдээ сурагч өөрийн биеэр ирнэ.

Бүртгэл энэ сарын 22-ноос 26-ныг дуустал 9.00-17.30 цагт Боловсролын үнэлгээний төвийн байранд зохион байгуулна. Сонгон шалгаруулалтад математикийн, IX ангийн сонгон шалгаруулалтад математик, англи хэлний шалгалтийг тестээр тус тус авах ба шалгалт зохион байгуулах удирдамжыг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35495
0 эможи
keyboard_arrow_up