Боловсролын салбарт Хэн, Юу хэлэв?

2016 оны 8 сарын 16

Хонх дуугарч хичээл эхлэдэх хоёр хүлэхгүй долоо хоногийн хугацаа үлдсэн байна. Харин сургууль, цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэлээ хэр хангасан байгаа бол. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт  Хэн, Юу хэлэв? /2016.08.08-2016.08.15/

 

БСШУЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр: Энэ оныг дуустал 31 сургууль, цэцэрлэг ашиглалтад орно Боловсрол соёл, шинжлэх ухааны дэд сайд Ё.Отгонбаяр сургууль цэцэрлэгийн засварын талаар мэдээлэл өгчээ. Тэрбээр "Сургууль, цэцэрлэгийн засварын ажил наймдугаар сарын 15-ны дотор багтааж хийх зорилт тавиад ажиллаж байна. Зургаадугаар сард сонгууль болсон, орон нутгийн Засаг дарга нар томилогдох зэрэг асуудалтай холбоотой зарим ажил цалгардсан тал бий. Гэвч сайдын зүгээс аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөмж өгсөн. Одоогийн байдлаар засварын ажил удаашралтай, ялангуяа 50-аас доош хувийн гүйцэтгэлтэй байгаа сургууль, цэцэрлэгийн засвартай холбоотойгоор ажлын хэсэг байгуулан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгөөд наймдугаар сарын 20-ны дотор дуусгахыг чиглэл болгооод байна. Ер нь бол аймаг, нийслэлийн хэмжээнд хоёр ажил дуусахгүй байх магадлалтай байгаа юм. Энэ оныг дуустал 31 сургууль, цэцэрлэг ашиглалтад орно" хэмээсэн байна.  /info.mn 2016.08.14/


Нийслэлийн Боловсролын Газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул: Бүртгэлийн үед зөрчил гардаг учраас үл хөдлөхийн гэрчилгээг шаардаж байгаа
 2016-2017 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 27 мянга гаруй хүүхэд элсч орох судалгаа гарсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хамран суралцах тойргийг шинэчлэн тогтоосон. Үүний дагуу удирдамж гаргаад цэцэрлэг, сургуулиудад хүргүүлсэн байгаа. Энэ сарын 22-ноос зөвхөн элсэлтээ албажуулж авна.

Элсэлтийн журамд бүрдүүлэх материалыг тодорхой тусгаж ЕБС бүрт явуулсан. Төрсний гэрчилгээ болон хуулбар, эцэг , эхийн цахим үнэмлэх, зураг, шаардлагатай тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авчирна. Учир нь, тодорхой тооны сургуулиудад ачаалал нэмэгддэг. Тухайлбал, нэг, тав, 84, 23, 18, 52 дугаар сургуульд хүүхдээ оруулах сонирхолтой эцэг эх олон байдаг. Мөн өнчин, оршин суугаа хороондоо бүртгэлгүй, түр оршин суудаг хүүхдүүдийг судалж, гэрийн хаягийг баталгаажуулахын тулд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шаардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сургуулийн бүртгэл нь бизнес маягийн болох ч юм уу янз бүрийн зөрчил гараад байгаа учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үзэхээр журамд тусгасан. /unen.mn 2016.08.11/

Боловсролын газрын барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнай: 80 сая төгрөгөөс бага үнийн дүнтэй засварын ажлууд долдугаар сарын 15-наас эхлээд жигдэрч байна Хонх дуугарч, хичээл эхлэхэд ердөө гуравхан долоо хоног үлдлээ. Гэтэл сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажил нийслэлийн хэмжээнд 30 хувьтай л явж байна. Нийслэлийн хэмжээнд ч гэж дээ, энэ жил улсын төсвийн хөрөнгөөр гурван цэцэрлэг (86, 88, 89), зургаан сургууль (21, 31, 45, 52, 60, “Шавь” цогцолбор, “Эрдмийн өргөө”)-ийг л бүрэн засаж, өнгө зүсийг нь сайжруулах юм. Гэтэл цаана нь засвар хийх шаардлагатай, хана, туурга нь нурчихсан өчнөөн объект байхад “мөнгө байхгүй” гээд ам таглаж сууна. Ядаж байхад засаж байгаа хэдээ наймдугаар сарын 25 гэхэд ашиглалтад оруулах нь юу л бол гэж албаны хүмүүс шогширч байгаа сурагтай. Есхөн тооны объектыг зуны гурван сард багтаан засчихаж чадахгүй байгаагийн учир нь тендер оройтож зарлагдсантай холбоотой гэх. Энэ зун сонгууль, наадам, АСЕМ гээд олон үйл явдал давхцсан ч жилийн жилд л ийм хөгийн тайлбар хэлж суухаа одоо болимоор юм. Зарим сургууль, цэцэрлэгийг долоон хоногийн өмнөөс засаж эхэлжээ. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнайгаас тодруулахад “Энэ жил төсвийн задаргаа оройтож ирсэнтэй холбоотойгоор зарим сургууль, цэцэрлэгт засвар хийх гэрээг саяхан үзэглэсэн. 80 сая төгрөгөөс бага үнийн дүнтэй засварын ажлууд долдугаар сарын 15-наас эхлээд жигдэрч байна. Харин 80 саяас дээш дүнтэй засварын томоохон ажил (нийт 13-14 сургууль, цэцэрлэг)-ыг наймдугаар сарын 1-нээс эхэлсэн” гэв./Өнөөдөр сонин 2016.08.12/

Сэтгүүлч: Цэцэрлэггүй үлдсэн нь цоожтой гэртээ Маша Мишагаа үзсээр байх уу

Эцэг эхчүүд цэцэрлэгийн үүд сахиж хонон өнжин дуугарлдаг цаг айсуй . Аль ч нам засгийн эрхэнд гараад цэцэглэж чадахгүй байгаа ганц зүйл гэвэл цэцэрлэгийн хүрэлцээний асуудал. Хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлье хэмээн уриалан дуудаг томчууд үнэн хэрэгтээ цэцэрлэгийн тал  дээр зоригтойхон дуу гарагчихж чадахгүй л байна. Өнгөрсөн хичээлийн  жилд улсын хэмжээнд 1288 цэцэрлэг үйл ажиллаггаа явуулсан талаар БСШУСЯ-ны албан хүмүүс тайлбар  өгөв. Үүнээс 826 нь төрийн мэдлийн хувийн хэвшлйн 462 цэцэрлэг үйл ажилгаа явуулсан байх юм. Одоо олимп гээд наймдугаар сар бараг  бүхэлдээ шувтаран. БСШУС-ын сайд  нь олимп гээд бразил руу одсон . Би олимпоос ирж байгаад цэцэрлэгийн асуудлыг чинь шийдээд өгнө гэх ухааны юм ярьсан. Шинэ сайдын хувьд цэцэрлэг ,сургуулийн  хүрэлцээ,сургалтын  хөтөлбөр, гэх мэтчилэн олон зүйлсийг огоорон  сайдаар томлигдоод долоо хоноодол олимп үзхээр явсан “азтай” сайд . Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ чоожтой хаалганы цаана үлдээж ажил хийх үү, тав арван төгрөгийг нь ч болтугай өгөөд цэцэрлэгийн бараа харуулах уу гэдэг асуултын өмнө тулдаг. Ер нь бол хагас сая төгрөгөөр гарыг нь хүндрүүлчихсэн байхад цэцэрлэгт хүүхдээ өгнө гэдэг тийм хэцүү биш . Монгол Улсын Ерөнхийлөгч Ц,Элбэгдорж “Эмэгтэйчүүд хүүхдийн асуудал бол улсын асуудал юм “хэмээн энэ оны гуравдугаар сарын  8 ны өдөр “Алдарт эхийн одонтой эхчүүдийн уулзалт “ дээр хэлж байлаа. Өнөөдөр цэцэрлэгийн хүрэлцээ хангамж эмэгтэйчүүд хүүхдийн асуудал болчихлоо . Тиймээс улсын асуудал гэдэг нь баараггүй мөн болж байгаа биз .Төрийн тэргүүний хэлсэн үгийг үргэлж санаж үйлсийн сайхан  Улаанбаатарт үй олон цэцэрлэг  сүндэрлэх болтугай. /Өдрийн сонин 2016.08.13/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35428
0 эможи
keyboard_arrow_up