Сурагчдын дүрэмт хувцсыг 59.000-133.000 төгрөгөөр авах боломжтой
Хичээлийн хэрэглэл бэлдэнэ гэхээр дана ганц дэвтэр, бал цүнх аваад болчихгүй. Тийм ч учраас сурагчдын цагаан цамцны үнийг сонирхлоо. Сурагчдын цамц хөх өнгөтэй болсон учир худалдааны төвүүдэд голцуу хөх өнийн цамц харагдлаа. Цамц дээрх захуудад хэмжээ хамархгүй боловч материалаасаа шалтгаалан 12-20 мянган төгрөгний үнтэй байна . Харин биеийн тамирын хувцас өнгөний хувьд харилцан адилгүй үнэтэй бөгөөд мөн л материал өнгө, загвараас хамаарч 28-50 мянган төгрөгний үнэтэй байна. “Бөмбөгөр худалдааны төвд зарж буй дүрэмт хувцасны хувьд дунд ангийн охидынх 96,500 хөвгүүдийнх 99,300 төгрөг байна . Бага ангийн хөвгүүдийн хувьд 81,300 охидынх 59,500 төгрөг байсан юм . Харин ахлах ангийн хөвгүүдийнх 132,100 охидынх 122,200 төгрөг байна. Одоогоор ерөнхий боловсролын сургуулийн дүрэмт хувцасыг дотоодоо үйлдвэрлэдэг Өүлэн Менч ХХК энэ сарын нэгнээс Аса церкийн өмнө Дүнжингарав худалдааны төв, Дөрөвдүгээр дэлгүүр GB Plaza-д дүрэмт хувцасны үзэгсэлэн худалдаагаа эхлүүлээд байгаа юм.