ХБНГУ-ын тэтгэлгээр суралцдаг монгол оюутны тоог нэмэгдүүлэхийг хүсэв

2016 оны 8 сарын 12

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Дуппелийг хүлээн авч уулзлаа.

Монгол-Германы ашигт малтмал технологийн дээд сургуулийн үйл ажиллагаа удахгүй эхэлж, тэнд сурч төгссөн үндэсний боловсон хүчнүүд Монгол Улсыг байгалийн баялгаа ашиглан хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Түүнчлэн ХБНГУ-ын тэтгэлгээр тус улсад суралцдаг монгол оюутны тоог нэмэгдүүлэхэд анхаарахыг элчин сайдаас хүслээ.

Элчин сайд Ш.Дуппел, манай хоёр улсын харилцааг эдийн засгийн салбарт хөгжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд ирэх 12 дугаар сард болох Монгол-Германы засгийн газар хоорондын комиссын хуралдаанд хоёр тал сайтар бэлтгэж, улмаар хоёр талын эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт өндөр төвшинд хөгжих  боломжтой гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35350
0 эможи
keyboard_arrow_up