Цэцэрлэгт 6000 хүүхэд нэмж бүртгэнэ
.jpg)
Цэцэрлэгийн бүртгэлийг энэ жил нийслэлийн Боловсролын газраас хариуцан явуулах ба цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хүүхдүүдийг бүртгэнэ хэмээн албаныхан хэлжээ. Урьдчилсан тоон мэдээгээр орон нутагт цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 84.6 хувийг, нийслэлд 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой аж. Мөн өмнөх оны хичээлийн жилтэй харьцуулахад,цэцэрлэгийн хүртээмжийг улсын хэмжээнд 16 мянгаар нэмэгдүүлэх боломжтойг салбарын сайд мэдэгдлээ.
Үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа цэцэрлэгүүдийг орон тоо,хүчин чадлыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн компани болон аж ахуйн нэгжүүдэд дэргэдээ цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгосноор нэмж 6000 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ.
Өнгөрсөн жилээс хэрэгжүүлсэн сайн үйлсийн энэ аяны хүрээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын 3000 хүүхэд хувийн цэцэрлэгүүдэд үнэгүй хамрагдсан. Уг ажил энэ хичээлийн жилд мөн үргэлжлэх юм байна.









