Сурах бичиг 800-4500 төгрөгийн үнэтэй худалдаалагдана
Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Хичээлийн шинэ жилд бэлтгэж салбарын сайд нь зарим нэгэн ажлаар албан үүрэг даалгавар өгсөн байгаа. Түүнээс гадна их дээд сургуулиудын сургалтын төлбөр болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бүртгэл, сургуулийн дүрэмт хувцас, сурах бичгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байгаа билээ.
Энэ жил сурах бичиг шинэчилэгдэж дахиж хэвлэхгүй ч хуучин сурах бичгийн хүрэлцээг хангах зорилгоор тендэр зарлаж хэд хэдэн компани хэвлэх ажилдаа оржээ. Өнөөдрийн байдлаар 1-7 дугаар ангийн нөхөн хангалтын сурах бичиг хэвлэгдэж бүрэн дууссан байгаа. Харин 8-9-р ангийн сурах бичгийг хэвлэх ажил явагдаж байгаа юм. Ахлах ангийнхан буюу 9-12- р ангийнханы сурах бичгүүд хангалттай хүрэлцээтэй байгаа учраас нөхөн хангалт хийхгүй юм байна.
Сурах бичгүүд боловсролын газраар дамжин сургуулиудад хүрсэний дараа зорилтот бүлгийн сурагчидад үнэ төлбөргүй хүргэхээр төлөвлөжээ. Сурах бичгийн үнийн хувьд доод тал нь хамгийн хямд нь 800 төгрөг бол дээд тал нь 4500 төгрөг үнэтэй худалдаалагдах юм байна. Дундаж үнэтэй сурах бичгийг 2700 орчим төгрөгөөр борлуулна. Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 р ангийн сурагчид нийт 160 орчим төрлийн сурах бичиг үздэг.
Энэ жилийн хувьд сурах бичиг шинэчлэгдээгүй учраас албаныхны ачаалал бага төсөв хөрөнгө ч харьцангуй бага зарсан байна. Үүнийгээ дагаад эцэг эхчүүдийн халааснаас гарах мөнгө ч бага байна гэж тооцож байгаа юм.