Монголоос жил бүр Унгарт 200 оюутан суралцуулна

2016 оны 6 сарын 14

Монгол Улсаас Унгар улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр Унгар улсын Ерөнхийлөгч Адер Яношт итгэмжлэх жуух бичгээ барилаа. Энэ үеэр Унгар улсын ерөнхийлөгч Адер Янош Элчин сайдтай унгар хэлээр ярилцсан нь тэмдэглүүштэй үйл явдал болсон бөгөөд хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд тухайн улсын хэл соёлын талаар өндөр мэдлэгтэй Элчин сайдын гүйцэтгэх үүрэг роль өндөр болохыг цохон тэмдэглэлээ.

Мөн уулзалтын үеэр Биокомбинатын шинэчлэлийн асуудал, боловсрол болон усны менежментийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо. Элчин сайд ноён Ерөнхийлөгчид НҮБ-ийн дэргэдэх усны чиглэлийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсонд баяр хүргэж усны  менежментийн  болон уур амьсгалын өөрчлөлтийн салбарт хоёр улс олон улсын түвшинд хамтран ажиллах боломж байгаа талаар саналаа илэрхийлж, Монгол Улсаас жил бүр 200 оюутан Унгар улсад суралцахаар болж байгаад талархал илэрхийллээ. Унгар болон Монгол Улс нь уламжлалт ах дүүгийн харилцаагаа баталгаажуулж, эдийн засгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34470
0 эможи
keyboard_arrow_up