Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барилгын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэв

2016 оны 5 сарын 30
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А/407 дугаар захирамж гаргалаа.
 
Захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үлдэгдэл санхүүжилтийн жагсаалт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг тус тус батлав. 
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт  даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2016 ОНД САНХҮҮЖИХ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ
 ҮЛДЭГДЭЛ САНХҮҮЖИЛТИЙН ЖАГСААЛТ
 
 
                                                                                                                  /төгрөгөөр/
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг 2016 оны үлдэгдэл санхүүжилт  
1 Баянгол дүүргийн 8 дугаар хорооны барилга 2015-2016 1,538,200,000 650,000,000  
2 Налайх дүүргийн 2 дугаар хорооны "Нарлаг" гэр хорооллын гадна шугам сүлжээний угсралтын ажил 2015-2016 1,050,100,000 170,376,007  
3 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга /ЧД,15 дугаар хороо/ 2015-2016 2,304,000,000 620,329,999    
4 Төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зөвлөх үйлчилгээ 2014-2016 4,801,074,650 669,374,650    
5  Эрдэнэтолгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж /БЗД, 8 дугаар хороо/ 2015-2016 2,699,873,785 682,600,000    
6  Ариутгал халдваргүйжүүлэлтийн пункт /2ш/ 2015-2016 798,100,000 300,000,000    
7 Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын цогцолбор төвийн барилга 2014-2016 4,100,000,000 500,000,000    
8 Хотын төвийн зүүн хойд хэсэгт 2*16 МВА чадал бүхий 35/6 кВ-ын дэд станц,  6-10 кВ-ын кабель шугамын ажил 2015-2016 5,645,200,000 600,000,000  
  ДҮН   22,936,548,435 4,192,680,656  
 
 
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕРИЙН
ШУГАМ СҮЛЖЭЭ, АВТО ЗАМЫН ЗУРАГ ТӨСӨЛ, УГСРАЛТЫН
АЖЛЫН ҮЛДЭГДЭЛ САНХҮҮЖИЛТИЙН ЖАГСААЛТ
 
/төгрөгөөр/
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг 2016 оны үлдэгдэл санхүүжилт
1 Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалахын сургууль орчмын гэр хороололд барих дулааны эх үүсвэр 2ш, дулааны Ф80/300мм-ийн 2010м шугамын барилга угсралтын ажлын нэмэлт хөрөнгө 2015-2016 5,850,000,000 500,000,000
2 Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эх орчмын 4.5 га талбайд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил 2015-2015 7,138,951,636 1,029,132,401
3 Ус дулаан дамжуулах төвийн барилга 3ш, гадна дулааны Ф150-250 мм-ийн голчтой 0,73 км шугам, гадна цэвэр усны Ф200-300 мм-ийн голчтой 0,884 км шугамын барилга угсралтын ажил /СХД, 1,2 дугаар хороо/ 2015-2016 2,594,512,578 759,451,258
4 Цахилгааны хувиарлах байгууламж 1ш, Хаалттай дэд өртөө 2ш, 4,09 км кабель шугамын ажил /СХД, 1,2 дугаар хороо/ 2015-2016 1,360,452,758 136,045,276
5 ХУД, 8 дугаар хороо, А хэсэгчилсэн талбайд 10 кв-ын кабель шугам, хувиарлах байгууламжийн барилга, тоног төхөөрөмж, 2*630 кВА-ын ХТП-2, 5 дэд өртөөний барилга, тоног төхөөрөмж 2015-2016 1,905,528,696 700,000,000
6 БЗД, 2,4 дүгээр хороо, гэр хорооллын дахин төлөвлөлтийн В хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил 2015-2016 3,682,871,065 3,582,871,065
  ДҮН    
22,532,316,733
 
6,707,500,000
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34019
0 эможи
keyboard_arrow_up