ИРГЭН ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ: Хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулах
Хуулийн этгээд гэдэг нь Монгол Улсын Иргэний Хууль-д зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хэлнэ.
Хуулийн этгээдийн үйл ажиллагааг иргэний тухай хуулиар зохицуулна. Тухайлбал:
- Өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй.
- Өөрийн үйл ажиллагаагаараа эрх олж, үүрэг хүлээх чадвартай.
- Үйл ажиллагаанаасаа үүсэх үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг.
- Иргэний эрх зүйн харилцаанд иргэдээс гадна аливаа байгууллага өөрийн нэрээр оролцон эрх эдэлж, үүрэг хүлээж байдаг. Эдгээр байгууллага нь хуулинд заасны дагуу байгуулагдаж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хуулиар тогтоосон журмын дагуу татан буугдах тул “хуулийн этгээд” гэж нэрлэдэг.
Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг боловсруулах, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг нь манай хуулийн фирмийн үйл ажиллагааны нэг хэлбэр бөгөөд Үүнд:
Компаний дүрэм болон үүсгэн байгуулахтай холбоотой баримт бичиг боловсруулах, компанийг улсын бүртгэлд бүртгүүлэх
Нөхөрлөлийн гэрээ болон үүсгэн байгуулахтай холбоотой баримт бичиг боловсруулах, улсын бүртгэлд бүртгүүлэх
Төрийн бус байгууллага үүсгэн байгуулахтай холбоотой баримт бичиг боловсруулах, улсын бүртгэлд бүртгүүлэх
Хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээний, хөдөлмөрийн дотоод журам, боловсруулах зэрэг багтана.