Их дээд сургуулиуд босго оноогоо тогтоожээ

2016 оны 5 сарын 19

Элсэлтийн Ерөнхий шалгалт явагдахад сар гаруй хугаца үлдлээ.  2016-2017 оны хичээлийн жилд шинээр оюутан болох элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл улс орон  даяар эхэлсэн. Бүртгэл  дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Энэ жил улсын хэмжээнд 36207 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөж байна. 

   Элсэгчид Монгол хэлний хичээлийн шалгалтыг заавал өгч, 400-гаас дээш оноо авч байж бусад хичээлийн шалгалтуудаа өгөх эрхтэй болно. Тиймээс төгсөгчид эх хэлний шалгалтаа амжилттай давж гарах нь чухал юм. Их, дээд сургуульд шинээр элсэгчид хэдий мэргэжлээ сонгосон ч сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо хэд болохыг мэдэлгүй эргэлзэж буй байх. Тэдэнд туслах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.  Энэ жилийн хувьд МУИС босго оноогоо 560 байхаар тогтоосон бол ШУТИС 440 байхаар тогтоожээ. Дэлгэрэнгүйг доорх хүснэгтнээс харна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33522
1 эможи
keyboard_arrow_up