ИРГЭН ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ: Ямар тохиолдолд АЖИЛГҮЙДЛИЙН тэтгэмж авах вэ?

2016 оны 5 сарын 10

Та ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн, түүний дотор сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.

Ажилгуйдлийн тэтгэмжийг:
• Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын орлогын дунджаас дараах хувиар бодож олгоно

Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/

Тэтгэмж бодох хувь

5 хуртэл жил

45

5-10хуртэл жил

50

10-15 хуртэл жил

60

15 ба туунээс дээш жил

70

Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /ХХУХ/ эсвэл нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгоно.
Жишээ: Даатгуулагч С. 2008 оны 10 дугаар сард орон тооны цомхотголоор ажлаасаа халагдсан. Түүний сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого 220000 төгрөг. Даатгуулагч С. 1995 оноос хойш 7 жил ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн тул түүний тэтгэмжийг сарын дундаж цалин, хөлсний 50 хувиар тооцож 394340 төгрөг (220000*50%:21.2*7б өдөр) -ийн тэтгэмж олгоно.

Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 76 өдрөөр бодож олгох боловч тэтгэмжээс ажлын 36 өдрийг хасаж олгох нөхцөл байгаа.
1. Өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан
2. Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсвний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан
Дээрх нөхцлөөр чөлөөлөгдсөн уед ажлын 40 өдрийн тэтгэмж олгоно гэсэн уг.

/НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИАС/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32971
0 эможи
keyboard_arrow_up