ИРГЭН ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ: Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх ХЭЗЭЭ ҮҮСЭХ ВЭ

2016 оны 5 сарын 05

Заавал болон сайн дураар даатгуулагч эх дараах 2 болзлыг хангасан тохиолдолд тэтгэмжийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

  • Заавал болон сайн дураар даатгуулагч эх тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд төлсөн, үүнээс сүүлийн 6 сар нь тасралтгүй төлсөн байх,
  • Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх дээрх хугацааг хангасан даатгуулагч эх 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмсэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол.

Дээр дурдсан эдгээр нөхцөлийг хангаагүй даатгуулагч эхэд жирэмсний, амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж ойлгоно.

/Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хуулиас/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32711
0 эможи
keyboard_arrow_up